Өдөрлөгийг эхлүүлж Тим Күүк уржигдар болж өнгөрсөн ижил хүйстний клубэд болсон халдлагаас болж дотны хүмүүсээ алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэн түр чимээгүй зогссон. Үргэлжлүүлэн өнөөдөр апп хөгжүүлэлт ямар хурдацтай хөгжиж байгаа тодотгон 9 настай хөгжүүлэгчийг танилцуулсан юм.
Ингээд хөгжүүлэлтийн талаар цухал дурьдвал:
 |
| 2 сая апп татахаар App Store -д байршсан |
 |
| Тэдгээр апп-ыг 130 тэрбум удаа татагдсан |
За ингээд хамгийн эхлээд watchOS үйлдлийн системийн талаар танилцуулж эхэлсэн юм. Дөнгөж нэг жилийн настай уг балчир үйлдлийн системд хэрэглэгчид сэтгэл ханамж өндөртэй байдаг. Ялангуяа өнгөлөг фитнесс статус, хялбарчилсан үйлдэл, загвар дизайн нь хэрэглэгчидийг өөртөө татдаг.
WatchOS 3.0
 |
| Илүү хурдан унших, дэвсгэр апп, шинэчлэгдсэн мэдээлэл, хоцрогдолгүй байлгах гэсэн ажиллагааны сайжруулалтуудыг хийсэн байна |
 |
| Док буюу ёроол. Үүний тусламжтай апп хооронд шилжих боломжтой юм |
 |
| Удирдлагын бүс. Доод талаас дээш нь гулгуулахад энэхүү цэс хэрэгддэг нь iOS үйлдлийн системийг санагдуулна |
 |
| Зурвас буцаах боломж. Дуут зурвас, Эможи болон нэгэн шинэ боломж Scribble |
 |
| Та хуруугаараа бичих боломжтой юм. Одоогоор Хятад, Англи хэл дэмждэг |
 |
| Фитнесс мэдээлэл бүхий өнгө загварын өргөн боломж. Аналог, Дижитал төрөл бүрээр |
 |
| Тэдний гаргаж буй шинэ загвар буюу Numeral |
 |
| Түргэн дуудлага буюу онцгой нөхцөлд хийдэг дуудлага дээр анхаарсан байна. Таныг магадгүй Хонг Конгод байхад ийм дуудлага хийх шаардлага гарлаа гэхэд watchOS хаашаа ямар дугаарлуу залгахыг мэддэг байх юм |
 |
| Фитнесс мэдээллээ хуваалцах. Үүний тусламжтай гэр бүл, найз нөхөдтэйгөө өрсөлдөх, мэдээллээ шууд хуваалцах боломжтой юм. Мөн энэ апп дотороо хоорондоо харилцах боломжийг бүрдүүлж өгчээ |
 |
| Тэргэнцэртэй хэрэглэгчидэд зориулан тэд маш сайн мэдрэгч техникийг гарган авчээ. |
 |
| Дараагийн гайхалтай апп бол Breathe буюу Амьсгаа. Таны зүрхний цохилт ихэсэх үед танд сануулга ирэх бөгөөд таныг гүн амьсгаа авч тайвширахыг санал болгоно. Үүний дараа таны зүрхний цохилтын мэдээллийг харуулна |
 |
| Apple Pay бугуйн цагнаасаа хийх боломжтой боллоо |
 |
| Фитнессийн өргөн боломжуудаар хангагдсан |
 |
| Томчууд гэлтгүй хүүхдүүдэд ч мөн зугаатай байх боломж бүрдүүлсэн байна |
WatchOS өнөөдөр туршилтын хувилбараа гаргаж, хавар албан ёсоор шинэчлэл хийгдэх болно.
 |
| watchOS |