Өнөөдөр Google -ийн хувьд том өдөр. Бидний мэдэх бараг бүх л Технологийн дэвшилийг тэргүүлэгч компаниуд хиймэл оюун ухаан ямар чухал үүрэг гүйцэтгэж болохыг өдөр ирэх тусам нүдэнд үзэгдүүлж, гарт баригдуулсаар байна. Тэгвэл энэ өдөр юу танилцуулагдсаныг энэхүү постоос товчхон танилцаж авахтун.
Google Assistant
Хүмүүс бидний өдөр тутамдаа төрөл бүрийн хайлт хийдэг. 3 тэрбум хэрэглэгчид интернетэд гарцтай болжээ. Хайлтын ертөнцөд хамгийн том өөрчлөлтийг Google хийж чадлаа. Хиймэл оюун ухаанд түшиглэсэн хайлтын экосистем өнөөдөр бидний хайлт бүрээс суралцаж сайжирсаар байна.
Өнөөдрийн байдлаар хайлтын өгүүлбэрийн 30% нь дуу хоолойгоор хийгдэж байна.
![]() |
| Google туслах |
![]() |
| Хайлтын үед бид Google туслахтай харилцан яриа өрнүүлж болох юм |
Google Home
Нэг л төхөөрөмж, бүх гэрээ удирдана гээд та төсөөлдөө. Бүх гэрээ удирдахаар ч зогсохгүй та үүгээр үнэхээр хөгжилдөж болно шүү, жишээ нь хөгжим сонсох, кино үзэх гэх мэтчилэн. Гэхдээ та ердөө л хэлэхэд болно. Ямар ч товч байхгүй, догь биш гэж үү?
![]() |
| Google Home төхөөрөмж. Таны тушаалыг гүйцэтгэхэд бэлэн |
Allo зурвас бичих апп
За бараг л зурвас бичих ямар хялбар байж болохыг бидэнд харуулчихлаа даа. Хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө суралцагч механизмтай чатлах апп. Энэхүү апп дараах давуу талуудаараа бусдаас ялгарна.
- Тохиромжтой хариулт санал болгодог - Таны өмнөөс хариулт санал болгож таны цагийг хэмнэх болно
- Апп шилжих шаардлага байхгүй болсон - Жишээ нь та хоёр нэгэн хоолны газар орохоор тохирцлоо. Цагийг товлохдоо шууд л зурвас дээрээ тухайн цайны газартай чатлаж цагаа товлох боломжтой юм.
- Агуулга дээр шинжилгээ хийгч - Таны илгээсэн зурвасын агууламжыг таних чадвар нь сайжирчээ. Жишээ нь та нохойны зураг илгээлээ гэхэд танд апп хариултуудыг уг агууламжид тохирохоор санал болгож чаддаг болжээ
- Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх - Та зурвасаа илгээх товч дээр удаан дарснаар та сэтгэл хөдлөлийнхөө хэмжээг илэрхийлж болох юм.
- Incognition төлөв - Chrome хөтөч дээр байдаг шүү дээ. Ямар ч холбоосын түүх хадгалдаггүй, өөрийгөө нууцлахад ашигладаг горим. Энэхүү горимыг зурвас бичих апп дээрээ хэрэглэж болох нь. Тэгснээр та хадгалах шаардлагагүй түүхийг хэсэг хугацааны дараа автоматаар устгах боломжтой болно.
Duo дүрст дуудлага хийх апп
Ганц зурвас илгээх апп дээр ч биш, дуудлага хийх апп дээр ч өндөр ач холбогдол өгчээ. Allo болон Duo апп-ууд энэ зун хэрэглэгчидийн хүртээл болох юм байна. Харин Duo апп-ын гайхамшигийн хувьд энэхүү апп нь "тог тог" бую "knock knock" онцлог шинж чанартай. Энэхүү онцлог нь хэн тань руу яах гэж залгаж байгааг маш хялбарханаар харуулахад оршдог. Яг л таны хаалгыг тогшиж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Дуудлага ирэх үед залгаж буй хүний дүрс харагдах болно. Та дуудлага авахаас өмнө хэн яах гэж залгаж буйг түүгээр харж болох юм л даа. Үнэхээр гайхалтай. Дээр нь энэхүү апп нь Төгсгөлөөс Төгсгөл хамгаалалт хийдэг буюу хоёр талын хэрэглэгчидийн мэдээллийг найдвартай хадгалж чадна.
![]() |
| Тог тог - Хэн бэ ? |
![]() |
| Хамгийн найдвартай хамгаалалт, хамгийн бага хурд шаардах дүрст дуудлага, хугацааны хоцрогдолгүй, платформ харгалзахгүй хурдан үйлчилгээ |
Android N систем
Үйлдлийн систем мань 10 жилийн ойгоо тэмдэглэж байгааг энд би цохон тэмдэглэмүү. Өнгөрсөн жил л гэхэд давхацсан байдлаар 65 тэрбум апп төхөөрөмжүүдэд суулгагдажээ. Шинэ үйлдлийн системд нэр өгч амжаагүй ч та бүхэн өөрсдийн хувь нэмрээ оруулж болох юм. Үүний тулд android.com/n сайтаар нэвтэрч саналаа өгч болох юм байна шүү. Өөрчлөлт шинэчлэлтийн хувьд дараах 3 онцлогуудад төвлөрч шинэчлэл хийжээ
- Ажиллагаа
- Хамгаалалт
- Үр бүтээлтэй байдал
Ажиллагааг илүү сайжруулахын тулд график дээр Vulkan график платформыг нэмжээ. Энэ нь утасны график хөрвүүлэлтийг сайжруулж илүү бодит мэдрэмжийг хүргэхэд орших юм. Дараагийн зүйл бол Android Runtime дээр бага зэрэг өөрчлөлт хийж. Андроид жава хэл дээр хөгжүүлэгдсэнийг бид мэднэ. Жава хэл нь машин хэл рүү хөрвүүлэхэд цаг алддагаас үүдэлтэй асуудлыг шийдэхийн тулд тэд JIT Compiler хөгжүүлжээ. Энэ нь хөрвүүлэх процессийг 50% бууруулж чаддаг гэв.
![]() |
| Хөрвүүлэх процессийг 50 хувь, Апп суулгах процессийг 75 хувь багасгана |
ӨӨР НЭГЭН ГАЙХАЛТАЙ МЭДЭЭ БОЛ, БАЯРТАЙ АПП ОНОВЧЛОЛ МИНЬ!!! Энэхүү бичиг намайг их залхаадаг байж билээ.
Дээр нь хамгаалалтыг илүү сайжруулахын тулд Play Store дээр тавигдах апп-ууд дээр хяналтыг чангатгасан байна. Дэлгүүрт тавигдсан бүх апп-ыг шаардлагад нийцсэн эсэхийг өнөөдрөөс эхлэн шалгаж байгаагаа зарлалаа. Ингэснээр бидэнд найдваргүй, хэрэгцээгүй апп-ийг татах магадлалууд багасч эцсийн хэрэглэгчидэд ирэх гадны халдлагуудаас сэргийлж чадах юм.
Дараагийн ярих зүйл бол хэрэглэгчидийн үр бүтээлтэй ажиллах тал дээр юуг өөрчилвөө ? Бидний удаан хүлээсэн нэг дэлгэц дээр хоёр апп зэрэг ашиглах боломжийг нэмж өгчээ. Үүгээр ч зогсохгүй Recent app дээр бага зэргийн өөрчлөлт оруулсан нь бүх нээлттэй апп-уудаас хамгийн их ашиглагддаг 7 апп-ыг үлдээж бусад апп-уудыг хэсэг хугацааны дараа автоматаар хаадаг болгожээ. Мөн Clear all товчыг нэмсэн нь зарим хэрэглэгчидэд үнэхээр их таалагдах болов уу
Шинэ мэдээллэгч цонх. Шууд зурвас илгээх боломжтой болсон нь үнэхээр таалагдаж байгаа шүү.
Android Wear систем
Аndroid Wear 2.0 гарлаа. Платформ харгалзахгүй холбогдох боломжтой болсны дээр заавал утастай холбогдон ажиллах шаардлагагүй болсон байна шүү хүмүүсээ. Шинэ цагийн хэлбэрүүдээс гадна өөрийн хүссэн интерфейс гээд маргаангүй том өөрчлөлтийг авч ирлээ.
Бугуйн цагнаасаа зурваст хариу илгээх илүү хялбар болохоос гадна танд тохируулж ямар хариу илгээхийг санал болгодог болжээ. Санал өгөх боломжууд нь таниас суралцах механизмтай байх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам таны өмнөөс л таны бодлыг таах мэт хариултуудыг санал болгодог болох юм.
Дээрээс нь та хуруугаараа зурахад түүнийг таньж бичих боломжтой болсон байна. Мөн шинэ товчны байрлал, санал болгох үсгийн сан нь таны бугуйн цаг дээрээ бичих чадварыг улам сайжруулах болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Android VR - Daydream
2 жилийн өмнө Google I/O дээр кордонон цаасаар бүтээгдсэн Virtual Reality VR танилцуулагдаж байсан. Өнөөдөр daydream танилцуулагдсан ч загварын шатандаа явж байгаа тул нүдэнд харуулчих зүйл байсангүй. Гэхдээ юу хийж, юун дээр илүү анхааран ажиллаж байгаагаа тэд тайлагнасан билээ.
Энэхүү төхөөрөмжийн хамгийн чухал зүйл бол гар удирдлага юм. Гар удирдлага нь хиймэр орчин дахь бүх зүйлсийн түлхүүр байх бөгөөд таны хаашаа харах, танд харагдаж буй зүйлс хэрхэн хөдлөхийн шийдэх юм байна. Үүнээс гадна хамгийн хялбар байх талаас нь илүү анхаарч ажилласанаа бидэнд ярьлаа.



















