Apple WWDC 2016 Keynote - tvOS

Apple TV төхөөрөмжийн үндсэн систем tvOS шинэчлэгдлээ. Маш том дэлгэц дээр хэрхэн апп-үүдийг өрөх, яавал хэрэглэгчидэд тав тухыг мэдрүүлэхэд хөгжүүлэгчид хамгийн их анхаардаг билээ. Мэдээж хэрхэн тэр бүх үйлдлийг хялбарчилах вэ гэхчилэн олон асуултын хариултыг хөгжүүлэгч бид эрж хайж явдаг. Тэгвэл энэ жилийн онцгой шинэчлэл бидэнд ямар боломжуудыг өгч байгааг харцгаая.
tvOS
Хуучин бид 80 сувагтай байсан бол одоо бид 1300 сувагтай боллоо
Нийт 6000 гаруй аппликейшнтэй болсон
650 000 орчим кино болон цувралууд
Өнөөдөр яригдах 4 чухал зүйл
Бид өмнө ярьдаг байсан. Яагаад утасаараа ТВ-гээ удирдаж болохгүй гэж. Тэгвэл одооноос тэр боломж бүрдлээ. iOS дээр TV Control апп гарсан байна
Сири бидний үнэнч туслах байна. Түүний хайлтын чанар сайжирсаныг та бүхэн харж байна. Шууд Youtube апп -аас хайлт хийх, таны ярианаас сэдэвчилж хайлт хийх зэрэг нь сайжирсан байгаа
Ганц удаагийн нэвтрэлт. Хуучин бид хувийн сувагаа үзэхийн тулд үргэлж баталгаажуулах хуудас дамжиж код бичдэг байсан бол түүнийг халж чадажээ. Бид нэг л удаа нэвтрээд хүссэн сувагаа удирдах боломжтой боллоо
Мөн дээр нь дэвсгэрт ажиллах үйлчилгээ, ухаалаг альбом, гэрийн удирдлагын цэс зэрэг олон давуу тал бүхий апп-ууд tvOS дээр нэмэгдэх юм
tvOS өнөөдөр туршилтын хувилбараа гаргаж, намар албан ёсоор шинэчлэгдэнэ