Өнөөдрийн шинэчлэлийн хамгийн оргил хэсэг бол макинтош өөрөө нэрээ солих болсон явдал юм. Бид хамгийн макинтош үйлдлийн систем хэмээх төслөөр танилцсан билээ. Өдийг хүртэл бид OS X гэсэн цувралаар үргэлжилсэн үйлдлийн системийг хэрэглэж ирлээ. OS - Operating System, X - 10 тоо. Харин энэхүү нэршил өнөөдрөөс үгүй боллоо. Та бүхэн цоо шинэ нэр бүхий үйлдлийн системийн өмнөх загвараас өөрчлөгдсөн бүхний товчхон танилцуулахыг минь зөвшөөрнө үү.
 |
| macOS нэрээ авлаа |
 |
| Харин шинэ хувибарын мань нэр бол macOS Sierra |
 |
| Өнөөдөр яригдах 8 чухал зүйлс |
 |
| Автоматаар цоож тайлна гэж юу вэ? Магадгүй та лаптопоо нээхээд нууц үг нэхдэг байх. Тэрхүү нууц үгийг та өөрийн ухаалаг утас эсвэл ухаалаг бугуйн цагаа зүүснээр нууц үгээ хийн нэвтрэх шаардлагагүй болох юм |
 |
| Хамгийн тод жишээ бол та утас дээрээ тодорхой текст copy хийж авлаа гэж үзье, macOS дээрээ очоод paste дарахад тэрхүү сонгогдсон бичвэр хуулагдах болно. Энэ бол Universal clipboard |
 |
| За бараг л бидний хамгийн их хүсэн хүлээсэн нэг зүйл байна. iCloud drive. macOS болон iOS дээр өөрсдийн хүссэн файлаа хадгалах боломж |
 |
| Багтаамж оновчлол бол таны хатуу диск дүүрэх үед туслах гол түлхүүр байх болно. Үйлдлийн системд байгаа хуучин файлуудыг автоматаар iCloud руу зөөж, бүр ашиглагдахгүй байгаа файлуудыг автоматаар устгадаг болно |
 |
| Apple Pay веб худалдаанд ашиглагдах боломжтой болжээ. Таныг гүйлгээ хийх үед утас дээр сануулга ирэх бөгөөд та хурууны хээгээ уншуулснаар гүйлгээ хийгдэх юм |
 |
| Одоогийн байдлаар Web Apple Pay нь Америк, Англи, Канад, Австрали, Хятад, Сингапор, Швед, Франц, ХонгКонгод нэвтэрсэн байна |
 |
| Tab хаа сайгүй. Хөгжүүлэгчид апп дээрээ өргөжүүлэлт хийх шаардлагагүй бөгөөд бүх апп энэхүү боломжоор хангагдаж байгаа билээ |
 |
| Picture to Picture. Веб болон апп дээрх видео тоглуулагчийг та хаана ч байрлуулан үзэх боломжтой. Үүний тулд та ганц л товч дээр дарахад хангалттай юм |
 |
| Эцэст нь нэг юм Сири макҮС дээр нэмэгдлээ. Өөрийгөө Дэлхийд дахин танилцуулж буй Сири |
 |
| macOS Sierra өнөөдөр туршилтын хувилбар гарч, намар албан ёсны шинэчлэл хийгдэнэ |