Манай хэрэглэгчид бүгдэд нь тулгарч буй асуудал бол зар сурталчилгаа болон малвейр аппликейшнүүд. Андроид утас дээр вирус байдаггүй. Бидний ерөнхий мэдлэг Цонх үйлдлийн системээс удамшсан учраас вирус гэсэн ойлголтыг авсан. Гэвч Андроид дээр суудаг нь бол вирус биш. Энгийн үг хэллэгээр харьцуулж хэлбэл ВИРУС=ХАВДВАРТ ӨВЧИН, МАЛВЕЙР=ХАЛУУРАХ, ХАТГАА, ХООЛОЙ ӨВДӨХ гэх мэт, үргэлж бидний буруутай үйлдлээс шалтгаалсан үр дүн юм. Тэгвэл яаж зөв ашиглах вэ?
- Зөвхөн Play Store ашиглах:
- 3 дахьч апп суулгахаас татгалзах:
- Баталгаагүй вирусны эсрэг програм суулгахаас татгалзах:
- Custom буюу засварласан ROM -ноос татгалзах:
- Системийн шинэчлэл (Patch) -ийг цаг алдалгүй суулгах:
Андроид -ийн хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажсан дэлгүүрээс аппликейшнээ татах нь танд хэрэгцээгүй малвейр апп суухаас сэргийлж чаддаг юм.
|
|
Хэрвээ утасаа эрүүл байлгахыг хүсвэл та 3 дахьч апп суулгахаас татгалзах ёстой. 3 дахьч апп суулгахад Unknown sources -ийг чагталдаг. Миний зүгээс үүнийг чагтлахгүй байхыг зөвлөж байна.
|
|
Дэлгүүрээс апп татахдаа аль болох баталгаажсан апп татах хэрэгтэй. Үүнийг шалгах нэг арга бол тухайн апп дээр өгсөн үнэлгээг харах юм.
|
|
|
|
Кустом ром нь хөгжүүлэгчидийн гараар засвар орсон байдаг. Та тэр засвар хийхийн тулд өөр юу зассан байгааг мэдэхгүй. Ихэвчлэн нэмэлт код бичдэг. Тэдгээр код нь малвейр түвшинд ажилладаг билээ.
|
| Google компаниас хамгаалалтын шинэчлэл байнга хийдэг. Тэрхүү шинэчлэл бүрийг суулгах, өөрийн утас дээр ирэх үйлдлийн системийн шинэчлэлийг мөн цаг алдалгүй суулгах нь малвейр апп -аас сэргийлэх нэг хүчин зүйл мөн юм. |




