Desktop дээр Macintosh суулгах

2010 оноос эхлээд Intel суурьтай ширээний компьютерүүдэд macOS суулгах боломжтой болсон. Уг системийг суулгахын тулд бидний компьютер тодорхой шаардлагагыг хангасан байх ёстой байдаг. Маш тодорхой серийн эх хавтанд тохирон ажиллах учраас макинтош суулгах PC -гээ угсрахдаа эд ангиуддаа анхаарахыг хүсье. 

  1. macOS El Capitan татах ( *.app өргөтгөлтэй )
  2. Bootable USB бэлдэх
  3. BIOS тохиргоо өөрчлөх
  4. macOS суулгах
  5. Суулгасны дараах MultiBeast
* зөвлөмж - виртуал үйлдлийн систем ашиглаж болно *

Алхам 1 - МакҮС бүхий компьютерийн AppStore -оос El Capitan.app файлыг татна. Зөвхөн макҮС -тэй компьютерээс татдаг учраас бусдын тусламж танд хэрэгтэй болох болов уу!
  • App Store нээгээд El Capitan хайна
  • Apple ID бүртгэлээ оруулна
  • Файлыг татна (Файл Applications хавтасд орсон байх ёстой)
Алхам 2 - Флаш диск бэлдэх нь Windows үйлдлийн систем бэлдэхтэй л ижил. Флаш дискийг мөн адил макҮС бүхий төхөөрөмж дээр гүйцэтгэнэ. Үүний тулд TonyMacx86 сайтруу зочилж Unibeast апп татах ёстой болно. Татахыг хүсвэл энд дарна уу!
  • Флаш дискээ залгана
  • Applications/Utility/Disk Utility апп нээнэ
  • Флаш дискийг GUID Partition, 1 Partition, Mac OS Extended (Journaled) форматлана 
  • Unibeast апп нээнэ
  • Continue, Continue, Continue, Continue, Agree дарна
  • Флаш дискээ сонгоно 
  • Үйлдлийн систем сонгох хэсэгт El Capitan сонгоно 
  • Бүүт уншигч дээр UEFI эсвэл Legacy сонгоно 
  • (Алгасаж болно) график тохиргоо, хэрвээ таны компьютер график карттай бол тохирох инжектийг сонгоно 
  • Баталгаажуулаад Continue товч дарна. Энэ прогресс 10-15 минут үргэлжилнэ 
Алхам 3 - Bios тохиргоо өөрчлөхийн тулд өөрийн эх хавтангийн үйлдвэрт тохируулан өөрчлөлт хийнэ. Нийтлэг тохиргоонуудыг би зааварт бичнэ. Хэрвээ болохгүй бол дараах холбоосоор орж тохирох тохиргоог нягтлана уу! ASUS | Gigabyte | MSI
  • BIOS тохиргоо руу нэвтрэнэ (Del, F11 гэх мэт товчнуудын тусламтайгаар нэвтрэх)
  • VT-d тохиргоо байгаа бол унтраах
  • CFG-Lock тохиргоо байгаа бол унтраах
  • Secure Boot Mode тохиргоо байгаа бол унтраах
  • Other OS болгож тохируулах
  • IO SerialPort тохиргоо байгаа бол унтраах
  • XHCI Handoff тохиргоо байгаа бол нээх
  • Save and Exit дарж гарах
Алхам 4 - Өөрийн эх хавтанд тохирох тохиргоог гүйцэтгэж дуусгасны дараа компьютерийг унтраана. Флаш дискээ найдвартай USB портод залгахыг зөвлөж байна*.
  • Компьютерээ унтраагаад бүүт эхлүүлэх товчийг дарж асаана. (F9, F10, F11, F12 гэх мэт товчнуудыг ашиглана)
  • Clover нүүр асах бөгөөд үүнд Boot Mac OS X From USB сонгож асаана
  • Ингээд асахад хэлээ сонгоно
  • Дээд хэсгийн Utility цэс рүү ороод Disk Utility эхлүүлнэ
  • Өөрийн хатуу дискийг сонгоно
  • Erase хэсэгт очино
  • Name: Macintosh (хүссэн нэрээ өгнө)
  • Format: OS X Extended (Journaled) сонго
  • Scheme: GUID Partition Map сонго
  • Erase товч дарна
  • Disk Utility -г хаана
  • Ингээд систем сууж эхлэнэ
Алхам 5 - Суулгасны дараа бид драйвер, макинтош хэлээр бол Kext файлыг суурилуулах ёстой. Энэ нь эд ангийг системтэй уялдаатай ажиллахад туслах машин хэлний тохиргоонууд гэж хэлж болно. 

  • MultiBeast апп эхлүүлнэ
  • Quick start дарна 
  • UEFI boot mode эсвэл Legacy boot mode сонгоно (7/8/9 цувралын эх хавтантай бол UEFI сонгох, 5/6 цувралын эх хавтан бол Legacy сонгохыг зөвлөж байна) 
  • Drivers хэсгийн Audio болон Network дээр дараад өөрийн эх хавтан дахь Audio болон Network сериалыг сонгоно (LAN сүлжээ өөрөө таньдаг) 
  • Customize хэсгийн Graphic Configuration цэснээс өөрийн график драйверийг сонгоно 
  • Build хэсэгт нийт уншуулах цэсийг баталгаажуулж хянана. (Баруун хэсэгт өөрийн систем суулгасан хатуу дискийг сонгох ёстой) 
  • Install дараад компьютерийг дахин ачааллуулна
* Хэрвээ NVIDIA GeForce GTX 750, 750 Ti, 950, 960, 970, 980, 980 Ti болон TITAN X график карттай бол график драйвер дэмждэггүйг анхааруулж байна! Гэвч nvda_drv=1 тохиргоог Clover дээр хийснээр хэвийн ажиллуулж болох ч бүрэн ашиглахгүйг анхаарна уу! *